ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ ӨНДӨР АМЖИЛТААР УГТАЦГААЛАА. |
|
|
|
Бичсэн admin
|
2014 оны 11-р сарын 25, Мягмар гариг, 14:20 |
Тус хүрээлэн Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан ажлаа эрчимжүүлэх зорилгоор нэг сарын ажлын төлөвлөгөө гарган ажилласан нь сайн үр дүнд хүрлээ.
Шинжлэх ухааны ажилтны баярын өдрүүдээр тус хүрээлэнгийн ЭШТА Д.Тэгшээбаатар, Ж.Оюунтуяа нар ҮХААЯ-ны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр,

ЭШТА Г.Болдсайхан БШУЯ-ны Жуух бичгээр
тус тус шагнагдлаа.
Хүрээлэнгийн нийт ажилтнуудын дунд 11 дүгээр сарын 25-нд bowling-ийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд эрэгтэйчүүдээс ЗБТовчооны ЭШТА С.Пүрэвжав, эмэгтэйчүүдээс НСТ-ийн ЭШТА Ж.Оюунтуяа нар түрүүллээ.
|
|
АРЬС ШИРНИЙ САЛБАРТ ХАМТАРСАН СУРГАЛТ, ТУРШИЛТ ЯВУУЛЛАА. |
|
|
|
Бичсэн ulziibyamba
|
2014 оны 9-р сарын 15, Даваа гариг, 02:03 |
ХҮСХХ-гийн АШҮСТ-ийн ЭША-ууд багаараа Недерландын Stahl компаний Арьс шир боловсруулах мэргэжилтнүүдтэй хамтарсан туршилт, сургалтыг 2014 оны 9 дүгээр сарын 04-өөс 12-ны хооронд зохион байгууллаа.

Энэхүү ажил нь Stahl компани Монголын Арьс ширний салбар буюу ҮХААЯ, МАШҮХ, Салбарын ЭШБ-уудтай хийж буй ажил бөгөөд энэ үеэр Stahl компаний удирдлагууд Монголд айлчлан Арьс ширний салбарт хамтран ажиллахаа мэдэгдсэн.
Stahl компаний техник, технологийн худалдааны менежер Sunil Kumar, бүсийн менежер Deepak Sharma нар компанийхаа арьс шир боловсруулах химийн материалаар монголын адуу, үхэр, хонь, ямааны арьс, ширийг боловсруулах туршилт, сургалтыг хийлээ.
Уг сургалт, туршилтын ажилд МАШҮХ-ны зарим боловсруулах үйлдвэрийн технологич нар оролцсон бөгөөд туршилтын нойтон боловсруулалтыг ХҮСХХ-гийн Арьс шир, үслэг боловсруулах төвийн туршилтын цехэд, гүйцэтгэн боловсруулалтыг Мон-Ит Булигаарын тоног төхөөрөмжүүд дээр хийж гүйцэтгэлээ.



Сургалт, туршилтын ажлыг тус хүрээлэнгийн АШҮСТ-ийн ЭША-ууд гардан гүйцэтгэж, технологийг гүйцэт хянан хэвэлж, үйлдвэрүүдийн технологич нарт түгээлээ.



|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
Хуудас 25-с 3 |