БНХАУ-ын Манжуур хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан “Шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологийн бүтээгдэхүүн-12” үзэсгэлэнд 2015 оны 7-р сарын 3-5-ны өдрүүдэд БСШУЯ, ШУТСангийн багт ХҮСХХүрээлэнгээ төлөөлж хүрээлэнгийн ЭШДэА А.Гантөмөр, ЭШДаА Оюунчулуун нар оролцлоо.
Үзэсгэлэн Хятад, Орос, Монгол улсын Шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологийн бүтээгдэхүүний ололт амжилтыг сурталчлах, харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан.
Үзэсгэлэнд шинжлэх ухааны дэвшилтэт технологийн өргөн хүрээний судалгааны талаарх бүтээл болон хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн машин механизм, эм эмнэлгийн тоног төхөөрөмж, барилгын материал, тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа, хөнгөн болон хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд тавигдсан байлаа.
ХҮСХХ-гийн сүүлийн үед хийгдсэн ШУТехнологийн туршилт, судалгааны ажлууд болох хонины ноосон барилгын дулаалгын материал, арьс шир боловсруулах био-органик арга, Солонгост болсон олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль авсан гүзээн савхин бүтээгдэхүүн /20ш /, нэхмэлийн ноосон ширхэгт ноос, ноолууран бүтээгдэхүүн /43 ш/-ний дээжтэйгээр оролцлоо. Үүнээс гүзээн савхин бүтээгдэхүүнээс 50000төг, ноос, ноолууран бүтээгдэхүүнээс 165000 төгрөгийн борлуулалт хийгджээ.

|