Skip to content
narrow screen wide screen auto screen Increase font size Decrease font size Default font size

image010

Мэдээ мэдээлэл
НООС, НООЛУУРЫН САЛБАРЫНХАА ШИНЭХЭН “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН”-ЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн ulziibyamba   
2013 оны 4-р сарын 12, Баасан гариг, 00:00

Тус хүрээлэнгийн хамт олон Хөнгөн аж үйлдвэрийн салбарт түүн дотроо Ноос, ноолуурын салбарт шинээр төрсөн Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, ННХ-ны дэд тэргүүн, доктор, Монгол улсын зөвлөх инженер Г.Ёндонсамбууг хүрээлэн дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ард түмэндээ байгуулсан гавъяа, хөдөлмөрөө үнэлүүлсэн шинэхэн Гавъяатдаа эрүүл энх, урт удаан насалж, цаашдын ажил хөдөлмөртөө улам их амжилт гаргахыг хүсье.

DSCF3780 DSCF3786 DSCF379400003814-26-44

 
Хүрээлэн Ардын багш, академич Ч.Авдайн хөдөлмөр алдарт зориулсан арга хэмжээнд оролцов. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 03:40

Тус хүрээлэн 40 жилийн туршид Академич Ч.Авдай багштай хамтран ажилласан тул түүний хөдөлмөр алдрыг тэмдэглэн өнгөрүүлсэн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн арга хэмжээнүүдэд оролцлоо. Үүнд: 

1. Хүрээлэнгийн захирал М.Мөнхбат Ч.Авдай багшийн хөдөлмөр бүтээлийн зам мөрийг харуулсан номонд сэтгэгдлээ бичив.

2. Академич Ч.Авдай багшийн нэрэмжит Эрдмийн баярт зориулсан ЭШБ-ийн эмхэтгэлд хүрээлэнгээс дараах өгүүллүүд хэвлүүлэв:

- "Ноос, ноолуур угаах үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэх арга, технологи", Ч.Авдай, Ц.Ариунтуяа, Ц.Дэнсмаа

- "Бод малын хялгасан ширхэгтийн хувийн жинг тодорхойлсон нь", Н.Өлзийбямба, Ч.Авдай

3. Академич Ч.Авдай багшийн нэрэмжит Эрдмийн баярт зориулсан ЭШОПБХ-д хүрээлэнгээс дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв:

-  "Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарын шинжлэх ухааны хөгжилд академич Ч.Авдайн оруулсан хувь нэмэр, салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаанаас", доктор Д.Энхтуяагийн илтгэлд ХҮСХХ жишээ болов.

- "Ноос, ноолуур угаах үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэх арга, технологи", Ц.Ариунтуяа, Ц.Дэнсмаа

- "Хялгасан ширхэгтийн хэрэглээ, түүний шинж чанарын судалгааны үр дүнгээс", Н.Өлзийбямба.

 
ХОНИНЫ НООСНЫ НООЛУУРЫГ ЯЛГАХ ЖИЖИГ ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТ БОЛЛОО. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 3-р сарын 15, Баасан гариг, 02:22

Тус хүрээлэн БШУЯ-ны Инновацийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Хонины ноосны ноолуурыг ялгах жижиг үйлдвэр"-ийг ашиглалтад орууллаа.

Уг үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах нээлтийн арга хэмжээ 2013 оны 03 дугаар сарын 15-д 10 цагаас тус хүрээлэн дээр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд БШУЯ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ҮХААЯ-ны СТБГ-ын дарга Л.Чой-Иш, Хөнгөн үйлдвэрийн БХЗГ-ын дарга Ц.Баярмаа, БШУЯ-ны ШУ-ны хэлтсийн дарга Ө.Сүхбаатар нар ажил хариуцсан мэргэжилтэнүүдийн хамт оролцлоо. 

Хүрээлэнгийн захирал М.Мөнхбат нээлтийн арга хэмжээнд оролцогчид болон хэвлэл мэдээллийнхэнд хүрээлэнгийнхээ үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа талаараа танилцууллаа. 

DSCF3613  DSCF3716

Үйлдвэрийн нээлтэд БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ҮХААЯ-ны СТБГ-ын дарга Л.Чой-Иш нар үг хэлж нээсэн ба дэд сайд Б.Ургамалцэцэг, ҮХААЯ-ны СТБГ-ын дарга Л.Чой-Иш, БШУЯ-ны ШУХ-ийн дарга Ө.Сүхбаатар, ХҮСХХ-ийн захирал М.Мөнхбат нар тууз хайчиллаа.

DSCF3638
DSCF3647

Уг үйлдвэр нь жилдээ 8 тн хялгасыг ялгасан ноолуур боловсруулах хүч чадалтай бөгөөд Америкийн хялгас ялгах шугамын тоног төхөөрөмжийг 2012 оны 4-р сараас суурилуулж 6-р сараас эхлэн туршилтаар ажиллуулж байна. Ялгаж авсан ноолуураар нарийн ээрмэл болон нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн шаардлагыг хангаж байна. Монгол хонины бүдүүн ноосны ноолуураас гадна хялгасыг нь барилгын дулаалгын материал, эсгий эдлэл үйлдвэрлэхэд ашиглана. 

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 23-с 9

Харилцах хаяг

con_address
Чингисийн өргөн чөлөө
Хан-Уул дүүрэг.
2 хороо
Монгол улс
Улаанбаатар хот 17032

emailButton
rdili_mn@yahoo.com
con_tel
976-11-341017
con_fax
976-11-341017

Web www.rdili.gov.mn

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр14
mod_vvisit_counterӨчигдөр64
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт230
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт601
mod_vvisit_counterЭнэ сард2035
mod_vvisit_counterӨнгөрсөн сард5691
mod_vvisit_counterБүгд259250
6.jpg