Skip to content
narrow screen wide screen auto screen Increase font size Decrease font size Default font size

image010

Мэдээ мэдээлэл
“АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ” зөвлөгөөн зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 8-р сарын 12, Даваа гариг, 00:37

Тус хүрээлэнгээс МУАШҮХ-той хамтран АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ зөвлөгөөн зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөн нь УИХ-ын 74, МУЗГ-ын 48 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд арьс шир боловсруулах, үйлдвэрлэгчдэд бусад орнуудад сүүлийн үед үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ технологи, тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл хүргэх, санал бодлоо хуваалцах зорилгоор явагдлаа.

Уг зөвлөгөөн манай хүрээлэнгийн АШҮСТ-ийн ЭШАА, доктор (Ph.D) С.Дашбал, ЭША, магистр А.Гантөмөр, ЭША, магистр Д.Буян нар дорхи сэдвээр илтгэлээ:

-       Арьс шир боловсруулах технологийн хөгжлийн чиг, хандлага

-       Арьс ширэн түүхий эд болон арьс шир боловсруулалтын үеийн дамжлага дундын хяналт, цехийн лабораторийн үүрэг зорилт

-       Арьс шир боловсруулах үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал

DSCF401900013609-15-58  DSCF402400005709-18-08   DSCF402100046109-19-29

 

 
ХҮРЭЭЛЭНГЭЭС ХОСООРОО ОДОН, МЕДАЛЬ ГАРДАН АВЛАА. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 5-р сарын 06, Даваа гариг, 00:00

Тус хүрээлэнгийн 2 ажилтан хосоороо энгэрээ мялаалаа:

Хүрээлэнгийн ЭША, Маркетингийн албаны дарга, МУ-ын Шилдэг зохион бүтээгч, зөвлөх инженер Д.Лхамсүрэн "Алтан гадас одон"-гоор энгэрээ мялаав. 

Монгол улс түүний Хөнгөн аж үйлдвэрийн салбарт 37 жил, түүн дотроо салбарын эрдэм шинжилгээний байгууллагад, хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулан ажилласан хөдөлмөрийг өндрөөр үнэлж ийнхүү шагнажээ.

Мөн тус хүрээлэнгийн ЭШАА, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), МУ-ын Шилдэг зохион бүтээгч, зөвлөх инженер Н.Өлзийбямба "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар энгэрээ мялаав. 

Монгол улс түүний Хөнгөн аж үйлдвэрийн салбарт 26 жил, түүн дотроо салбарын эрдэм шинжилгээний байгууллагад, хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулан ажилласан хөдөлмөрийг өндрөөр үнэлж ийнхүү шагнажээ.

Одон медалиар шагнагдсан хоёр эрдэм шинжилгээний ажилтандаа урт удаан насалж, ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе!

 DSCF9579 DSCF9584 IMG 5012

DSCF9587 DSCF9588 DSCF9591

 
“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ 2013” ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 4-р сарын 25, Пүрэв гариг, 06:33

Манай хүрээлэн БОНХЯ, МҮХАҮТ-аас зохион байгуулсан БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ 2013 үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Үзэсгэлэн 2013 оны 4 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн зааланд болов.

Хүрээлэн өөрийн гүйцэтгэсэн байгаль орчинд ээлтэй дараах бүтээлүүдээрээ оролцлоо. Үүнд:

-       Арьс шир боловсруулах байгаль орчинд ээлтэй эко технологи;

-      Малын дайвар бүтээгдэхүүн, стандартын бус арьс, хурга ишигний арьсыг байгальд ээлтэй аргаар боловсруулах техник, технологи;

-      Барилгын дулаалгын 100 хувийн хонины ноосон бүтээгдэхүүн болон хонины ноолуур ялгах жижиг үйлдвэрийн техник, технологи;

-   Ноос, ноолуур угаах үйлдвэрийн технологийн хаягдал усан дахь химийн хорт бодис, усны хэмжээг багасгах болон бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи.

DSCF3826 DSCF3828

БОНХ-ийн сайд С.Оюун үг хэлж, үзэсгэлэнг нээж, өөрийн зөвлөх, газрын дарга, мэргэжилтнүүдийн хамт хүрээлэнгийн байгаль орчинд ээлтэй техник, технологитой танилцлаа.

DSCF3831 

Мөн УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл манай шинэ техник, технологитой танилцав.

DSCF3833

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан Байгаль орчинд ээлтэй техник, технологи семинарт Хүрээлэнгийн АШҮСТ-ийн захирал С.Баатаррагчаа Арьс шир боловсруулах байгальд ээлтэй экотехнологи сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

2013-04-23 10.35.26 2013-04-23 10.42.22

 

Үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаанд БОНХЯ-ны Шинжлэх ухаан, цэвэр технологийн хэлтсийн дарга А.Энхбат, МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Янсанжав нар үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг шалгаруулж шагнал гардуулав.

 

Манай хүрээлэн Арьс шир боловсруулах байгаль орчинд ээлтэй экотехнологи нутагшуулах гэсэн судалгаа, шинжилгээний ажлаараа шалгарч, НОГООН ӨРГӨМЖЛӨЛ хүртлээ.

webd  webd1

 

 

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 23-с 8

Харилцах хаяг

con_address
Чингисийн өргөн чөлөө
Хан-Уул дүүрэг.
2 хороо
Монгол улс
Улаанбаатар хот 17032

emailButton
rdili_mn@yahoo.com
con_tel
976-11-341017
con_fax
976-11-341017

Web www.rdili.gov.mn

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр12
mod_vvisit_counterӨчигдөр64
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт228
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт601
mod_vvisit_counterЭнэ сард2033
mod_vvisit_counterӨнгөрсөн сард5691
mod_vvisit_counterБүгд259248
700.jpg