Skip to content
narrow screen wide screen auto screen Increase font size Decrease font size Default font size

image010

Мэдээ мэдээлэл
“ШИНЖЛЭХ УХААНЫ 2013 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ИЙН 2-Р БАЙРЫН ШАГНАЛ ГАРДАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 11-р сарын 28, Пүрэв гариг, 00:00

Тус хүрээлэнгийн НСТ-ийн захирал Ц.Дэнсмаа ахлагчтай эрдэмтэн, судлаачдын баг Монгол хонины ноосны ноолуурыг ялгах технологи бүтээлээрээ ШИНЖЛЭХ УХААНЫ 2013 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ийн 2-р байрын шагнал өргөмжлөл, 3 сая төгрөгийг гардан авлаа.

Шагналыг шинжлэх ухааны ажилтны өдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хүндэтгэлийн ёслол дээр БШУЯ-ны Дэд сайд Б.Ургамалцэцэг гардуулав.

zzzzzzzz aaaaaaaaa

Мөн энэ үеэр манай хүрээлэнгийн захирал М.Мөнхбат Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр, АШҮСТ-ийн ЭША А.Гантөмөр БШУЯ-ны жуух бичгээр тус тус шагнуулав.

Уг ёслолын үеэр Шинжлэх ухааны мэдээллийн хил, хязгааргүй орчин, үндэсний мэдээллийн сан, систем-ийн танилцуулга, Дэлхийн шинжлэх ухааныг монголд, монголын эрдэмтдийг дэлхийд www.science.gov.mn цахим хуудасны нээлт боллоо.

 

 
АЛТАН ГАДАС ОДОНТ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 10-р сарын 31, Пүрэв гариг, 00:00

Манай хүрээлэнгийн АШҮСТ-ийн ЭША, МУ-ын зөвлөх инженер, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Алтан медальт Шилдэг зохион бүтээгч, Багшийн алдар медальт А.Санжаа "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалаа.

Монгол улс түүний Хөнгөн аж үйлдвэрийн салбарынхаа үйлдвэр цех, нэгдэл, яам, мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад олон жил мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулан ажилласан хөдөлмөр, бүтээлий нь үнэлж ийнхүү шагналаа.

Арьс шир боловсруулах салбар, түүний дотор үслэг арьс боловсруулах үйлдвэрлэлийн үе үеийн мэргэжилтнүүд А.Санжаа багшийг андахгүй бөгөөд түүний олон шавь нар энэ салбартаа ажилладаг билээ.

А.Санжаа багшдаа урт удаан насалж, шинийг сэдэх, сурган хүмүүжүүлэх ажилдаа их амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе!

DSCF5803 DSCF5805 DSCF58061

DSCF5808 DSCF5810

 
Хуучны түнш С.П.Поломошных хүрээлэнд айлчиллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 10-р сарын 28, Даваа гариг, 01:28

Манай хүрээлэнгийн нэг гол гадаадын хамтрагч түнш болох Дорнод Сибирийн Технологи ба Удирдлагын Их Сургуулиас Хөнгөн үйлдвэрийн машин аппаратын тэнхимийн эрхлэгч, техникийн ухааны доктор, профессор С.П.Поломошных тус хүрээлэнд хүрэлцэн ирлээ.

С.П.Поломошныхын энэхүү айлчлал нь Тус хүрээлэн, ДСТУИС, ҮТДС-ийн хооронд байгуулсан гурван талт хамтын ажиллагааны гэрээ, ажлын төлөвлөгөөний дагуу явагдаж байна. 

С.П.Поломошных нь ШУТИС-ийн урилгаар хүрэлцэн ирж, "Арьс шир боловсруулах дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж" сэдвээр 10 дугаар сарын 22-оос 31 хүртэл лекц уншиж, семинар зохион байгуулж, энэ чиглэлээр судалгаа, туршилтын ажил хийдэг ЭШБ-уудаар орж, ажилтай нь танилцан, өөрийн бүтээлүүдийн талаар мэдээлэл хийн, хамтран ажиллах талаар санал солилцон ажиллаж байна.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 23-с 7

Харилцах хаяг

con_address
Чингисийн өргөн чөлөө
Хан-Уул дүүрэг.
2 хороо
Монгол улс
Улаанбаатар хот 17032

emailButton
rdili_mn@yahoo.com
con_tel
976-11-341017
con_fax
976-11-341017

Web www.rdili.gov.mn

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр65
mod_vvisit_counterӨчигдөр83
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт380
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт715
mod_vvisit_counterЭнэ сард1969
mod_vvisit_counterӨнгөрсөн сард8165
mod_vvisit_counterБүгд270612
5000.jpg