Skip to content
narrow screen wide screen auto screen Increase font size Decrease font size Default font size

image010

Мэдээ мэдээлэл
САЛБАРЫНХАА АНХНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТНИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2014 оны 1-р сарын 24, Баасан гариг, 00:00

Тус хүрээлэнгийн хамт олон Хөнгөн аж үйлдвэрийн салбарын анхны Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн Г.Надмидыг хүрээлэн дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн Г.Надмид нь Хөнгөн аж үйлдвэрийн салбарт түүн дотроо нэхмэлийн салбартаа 44 жил ажиллаж, хөдөлмөр бүтээлээ төр, түмэндээ үнэлүүлсэн бөгөөд манай салбарын долоо дахь зөвлөх инженер юм.

Шинэхэн Гавъяатдаа цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөе.

20140124 124404 20140124 124556 20140124 124715

 
АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ШИНЭЭР ТӨРСӨН “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН”-ЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн ulziibyamba   
2014 оны 1-р сарын 13, Даваа гариг, 00:00

Тус хүрээлэнгийн хамт олон Хөнгөн аж үйлдвэрийн салбарт түүн дотроо Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шинээр төрсөн Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Арьс шир үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер М.Бат-Очирыг хүрээлэн дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ард түмэндээ байгуулсан гавъяа, хөдөлмөрөө үнэлүүлсэн шинэхэн Гавъяатдаа эрүүл энх, урт удаан насалж, цаашдын ажил хөдөлмөртөө улам их амжилт гаргахыг хүсье.

1 2 3

 

 
ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ШАГНАЛЫН ХУР БУУЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 12-р сарын 27, Баасан гариг, 00:00

Тус хүрээлэнгийн ЭША, Ноос судлалын төвийн захирал Ц.Дэнсмаа ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-оор шагнагдлаа. Шагналыг ҮХААЯ-н дээр дэд сайд Ц.Туваан гардууллаа.

Монгол улс түүний Хөнгөн аж үйлдвэрийн салбартаа мэдлэг оюун, сэтгэл зүрхээрээ хүчин зүтгэсэн 46-н жилийн хөдөлмөрийг нь  ийнхүү өндөрөөр үнэлжээ.

Монгол улсын зөвлөх инженер Ц.Дэнсмаагийн ажил үйлс, амжилт бүтээлийг Ноос, ноолуурын холбоо болон манай салбарынхан ахмад, дунд, залуу үеэрээ мэдэх билээ.

Монгол улсын зөвлөх инженер Ц.Дэнсмаадаа эрүүл энх урт удаан насалж, цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

 2013-12-26 13.45.17-1 2013-12-26 13.46.57 DSCF5981

Тус хүрээлэнгийн ЭШТА, Зохион бүтээх товчооны ажилтан С.Пүрэвжав ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ-иар шагнагдлаа. Шагналыг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат гардууллаа. 

С.Пүрэвжав нь Хөнгөн аж үйлдвэрийн салбартаа 30 гаруй жил, тус хүрээлэнд 20-иод жил ажилласан манай тэргүүний ажилчдын нэг билээ.

С.Пүрэвжавдаа эрүүл энх урт удаан насалж, цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

DSCF600200071515-42-46 DSCF6005 DSCF6012

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 23-с 6

Харилцах хаяг

con_address
Чингисийн өргөн чөлөө
Хан-Уул дүүрэг.
2 хороо
Монгол улс
Улаанбаатар хот 17032

emailButton
rdili_mn@yahoo.com
con_tel
976-11-341017
con_fax
976-11-341017

Web www.rdili.gov.mn

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр17
mod_vvisit_counterӨчигдөр52
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт285
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт601
mod_vvisit_counterЭнэ сард2090
mod_vvisit_counterӨнгөрсөн сард5691
mod_vvisit_counterБүгд259305
8.jpg