ХҮСХХ-гээс “Манжуур-2015” үзэсгэлэнд оролцов. |
|
|
|
Бичсэн admin
|
2015 оны 7-р сарын 20, Даваа гариг, 00:00 |
БНХАУ-ын Манжуур хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан “Шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологийн бүтээгдэхүүн-12” үзэсгэлэнд 2015 оны 7-р сарын 3-5-ны өдрүүдэд БСШУЯ, ШУТСангийн багт ХҮСХХүрээлэнгээ төлөөлж хүрээлэнгийн ЭШДэА А.Гантөмөр, ЭШДаА Оюунчулуун нар оролцлоо.
Үзэсгэлэн Хятад, Орос, Монгол улсын Шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологийн бүтээгдэхүүний ололт амжилтыг сурталчлах, харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан.
Үзэсгэлэнд шинжлэх ухааны дэвшилтэт технологийн өргөн хүрээний судалгааны талаарх бүтээл болон хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн машин механизм, эм эмнэлгийн тоног төхөөрөмж, барилгын материал, тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа, хөнгөн болон хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд тавигдсан байлаа.
ХҮСХХ-гийн сүүлийн үед хийгдсэн ШУТехнологийн туршилт, судалгааны ажлууд болох хонины ноосон барилгын дулаалгын материал, арьс шир боловсруулах био-органик арга, Солонгост болсон олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль авсан гүзээн савхин бүтээгдэхүүн /20ш /, нэхмэлийн ноосон ширхэгт ноос, ноолууран бүтээгдэхүүн /43 ш/-ний дээжтэйгээр оролцлоо. Үүнээс гүзээн савхин бүтээгдэхүүнээс 50000төг, ноос, ноолууран бүтээгдэхүүнээс 165000 төгрөгийн борлуулалт хийгджээ.

|
|
ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭРГЭДЭХ "НООСОН ДУЛААЛГА" ГАРААНЫ КОМПАНИ |
|
|
|
Бичсэн Admin
|
2015 оны 5-р сарын 04, Даваа гариг, 02:05 |
ХҮСХХ-гийн дэргэд "НООСОН ДУЛААЛГА" Гарааны компани байгуулагдан ажиллаж байна.
Тус компани нь:
- барилгын дулаан тусгаарлах хонины ноосон материал
- хөнжил, зөөлөн мебель, дулаан хувцасны дүүргэгч ноос, ноолууран материал
- хонины ноолуур үйлдвэрлэж байна.
Харилцах утас: 99198645, 99135566, 89069698
|
“ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ - 2014” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО. |
|
|
|
Бичсэн admin
|
2014 оны 11-р сарын 29, Бямба гариг, 14:43 |
Хүрээлэн Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан БШУЯам, ШУТСан, ШУАкадемиас 11 сарын 28-29-нд зохион байгуулсан “ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ - 2014” үзэсгэлэнд оролцлоо.

2014 оны бүтээлүүд болох “Хонины нооосн дүүргэгч материал”, “Арьс шир боловсруулах био-органик арга” технологио загвараар дэлгэн үзүүлж оролцлоо.



Мөн сүүлийн 4 жилд бий болгосон бусад бүтээлээ POSTER байдлаар дэлгэн харууллаа.

Уг үзэсгэлэнгийн эхний өдрийн 12 цаг 50 минутад хүрээлэнгийн үйл ажиллагаа болон сүүлийн 4 жилд бий болсон бүтээлийн талаар 10 минутын танилцуулгыг ЭНБД Н.Өлзийбямба хийлээ.

|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
Хуудас 23-с 1 |