САЛБАРЫНХАА АНХНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТНИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ. |
|
|
|
Бичсэн admin
|
2014 оны 1-р сарын 24, Баасан гариг, 00:00 |
Тус хүрээлэнгийн хамт олон Хөнгөн аж үйлдвэрийн салбарын анхны Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн Г.Надмидыг хүрээлэн дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн Г.Надмид нь Хөнгөн аж үйлдвэрийн салбарт түүн дотроо нэхмэлийн салбартаа 44 жил ажиллаж, хөдөлмөр бүтээлээ төр, түмэндээ үнэлүүлсэн бөгөөд манай салбарын долоо дахь зөвлөх инженер юм.
Шинэхэн Гавъяатдаа цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөе.

|