Skip to content
narrow screen wide screen auto screen Increase font size Decrease font size Default font size

image010

“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ 2013” ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2013 оны 4-р сарын 25, Пүрэв гариг, 06:33

Манай хүрээлэн БОНХЯ, МҮХАҮТ-аас зохион байгуулсан БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ 2013 үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Үзэсгэлэн 2013 оны 4 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн зааланд болов.

Хүрээлэн өөрийн гүйцэтгэсэн байгаль орчинд ээлтэй дараах бүтээлүүдээрээ оролцлоо. Үүнд:

-       Арьс шир боловсруулах байгаль орчинд ээлтэй эко технологи;

-      Малын дайвар бүтээгдэхүүн, стандартын бус арьс, хурга ишигний арьсыг байгальд ээлтэй аргаар боловсруулах техник, технологи;

-      Барилгын дулаалгын 100 хувийн хонины ноосон бүтээгдэхүүн болон хонины ноолуур ялгах жижиг үйлдвэрийн техник, технологи;

-   Ноос, ноолуур угаах үйлдвэрийн технологийн хаягдал усан дахь химийн хорт бодис, усны хэмжээг багасгах болон бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи.

DSCF3826 DSCF3828

БОНХ-ийн сайд С.Оюун үг хэлж, үзэсгэлэнг нээж, өөрийн зөвлөх, газрын дарга, мэргэжилтнүүдийн хамт хүрээлэнгийн байгаль орчинд ээлтэй техник, технологитой танилцлаа.

DSCF3831 

Мөн УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл манай шинэ техник, технологитой танилцав.

DSCF3833

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан Байгаль орчинд ээлтэй техник, технологи семинарт Хүрээлэнгийн АШҮСТ-ийн захирал С.Баатаррагчаа Арьс шир боловсруулах байгальд ээлтэй экотехнологи сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

2013-04-23 10.35.26 2013-04-23 10.42.22

 

Үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаанд БОНХЯ-ны Шинжлэх ухаан, цэвэр технологийн хэлтсийн дарга А.Энхбат, МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Янсанжав нар үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг шалгаруулж шагнал гардуулав.

 

Манай хүрээлэн Арьс шир боловсруулах байгаль орчинд ээлтэй экотехнологи нутагшуулах гэсэн судалгаа, шинжилгээний ажлаараа шалгарч, НОГООН ӨРГӨМЖЛӨЛ хүртлээ.

webd  webd1

 

 

 

Харилцах хаяг

con_address
Чингисийн өргөн чөлөө
Хан-Уул дүүрэг.
2 хороо
Монгол улс
Улаанбаатар хот 17032

emailButton
rdili_mn@yahoo.com
con_tel
976-11-341017
con_fax
976-11-341017

Web www.rdili.gov.mn

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр97
mod_vvisit_counterӨчигдөр83
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт412
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт715
mod_vvisit_counterЭнэ сард2001
mod_vvisit_counterӨнгөрсөн сард8165
mod_vvisit_counterБүгд270644
03.jpg