Skip to content
narrow screen wide screen auto screen Increase font size Decrease font size Default font size

image010

ХОНИНЫ НООСОН МАТЕРИАЛЫН ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ц.Дэнсмаа /НСТ-ийн захирал/   
2014 оны 2-р сарын 19, Лхагва гариг, 07:27
Танилцуулга
 
Барилгын дулаалгын зориулалтаар хэрэглэж байгаа шилэн ба эрдэс хөвөн зулхай, хавтан, хөөсөнцөр хавтан зэрэг материал нь эрүүл ахуйн шаардлагыг хангадаггүй байна. Тухайлбал хөөсөнцөр хавтан жин багатай, талбай ихтэй, ашиглахад хялбар боловч галд шатамхай, шатах үедээ хортой хий ялгаруулж хүнийг үхэлд хүргэх аюултай, шилэн болон эрдэс ширхэгтээр хийсэн дулаалгын материалын тоосонцор 4-р зэргийн аюултайд тооцогддог, хүний амьсгалын эрхтэн болон арьсанд хортой нөлөө үзүүлдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Иймээс гадаадын орнууд эдгээр дулаалгын материалыг ялангуяа орон сууцны барилгад хэрэглэхээс аль хэдийн татгалзаад байна.
Өндөр хөгжилтэй гадаадын орнууд нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн хийхэд чанарын шаардлага хангадаггүй, олон янзын өнгөнд хувиргах боломжгүй хар, бараан өнгийн ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологийг нэвтрүүлээд 20 гаруй жил болж байна.
Ноосон ширхэгтээр барилгын дулаалгын материал үйлдвэрлэж байгаа гадаадын улс орнууд ялангуяа Ирланд, Англи, ХБНГУ, Шинэ Зеланд, Австри зэрэг улсуудын бүтээгдэхүүн, технологийн талаар судалгаа хийсний үндсэн дээр өөрийн орны ашиглалт муутай ноосон түүхий эдийн нөөцийг энэ чиглэлээр ашиглах зорилгоор Хөнгөн үйлдвэрийн Судалгаа, Хөгжлийн хүрээлэн барилгын дулаалгын ноосон материал үйлдвэрлэх жижиг үйлдвэрийг инновацийн төслөөр байгуулсан юм. Мөн “Эрдэнэт хивс” ХК, “Эко ноос” ХХК зэрэг байгууллагууд барилгын дулаалгын ноосон материал үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж байна. Цаашид энэ үйл ажиллагаа хот хөдөөд нэлээд өргөжих төлөвтэй байна.
Олон улс орны эрдэмтэд ноосны шинж чанарыг агуулсан хиймэл ширхэгт гаргаж авах оролдлого хийж байгаа ч үр дүн гараагүй л байна. Ноосыг хуулбарлах боломжгүй.
Нялх балчраас эхлээд өтгөс буурал хүртэл, энгийн нэгэн иргэнээс эхлээд уулчин хүртэл бүх нас, хүйс, мэргэжлийн хүмүүсийн хэрэглэхэд хамгийн тохиромжтой эдлэл нь ноосон бүтээгдэхүүн юм.
Ноосон ширхэгт нь агаар агуулах сая сая жижиг сүвнүүдтэй байдаг ба тэр нь дулааныг хадгалж байдаг.
Ноос нь ус чийгийг маш хурдан шингээж гадагшлуулдаг чадвартайгаа уялдсан дулаан хадгалах гайхалтай шинж чанар нь түүнийг маш сайн тусгаарлагч болгодог байна. Энэхүү шинж чанар нь хонийг зуны халуунд сэрүүцүүлж, хүйтэн сэрүүн үед дулаацуулж байдаг онцлогтой.
Ноос амьсгалдаг, чийг шингээх чадвартай, ус чийгийг дулааны эффектээ алдахгүйгээр зайлуулж чаддаг, ийм ч учраас барилгын дээвэр, модон каркасан хананд хэрэглэхэд тохиромжтой, модонд чийг хуримталж гэмтэхээс хамгаалж чаддаг байна. Мөн дуу чимээг маш сайн тусгаарладаг.
Ноос нь чийгийг шингээж авахдаа бага хэмжээний дулаан ялгаруулдаг ба энэ дулааны үйлчлэл нь барилгын доторхи температурыг конденсаци үүсэхээргүй хэмжээнд барьж чаддаг байна.
Ноосон дулаалгын материал бөх бат, хөнгөн учраас барилгын аль нэг хэсэгт байрлуулахад бэрхшээлгүй. Ноос нь хорт бодис агуулдаггүй тул түүгээр хийсэн дулаалгын материал хүний эрүүл мэндэд хоргүй, барилгын дотор байрлуулахад ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэл шаардагдахгүй, нүд, арьс, амьсгалд нөлөөлөхгүй, байрлуулахад ч хүндрэл гардаггүй онцлогтой.
Ноосны шатах температур 560 0С бөгөөд амархан шатдаггүй энэ чанар нь түүний химийн бүтэцтэй холбоотой. Ноосны кератинд нүүрстөрөгч 50,65 %, хүчилтөрөгч 18,52 %, устөрөгч 7,03 %, азот 17,7 % , хүхэр 6 % агуулагдсан байдаг.
Ямар нэг материалын галд тэсвэрлэх чадвар нь тухайн материалын үндсэн түүхий эдийн химийн бүтцээс хамаарах бөгөөд нүүрстөрөгчийн хэмжээ 30 %-аас илүү байвал галд амар шатдаггүй. Ноосыг шатаахын тулд 25,2 %-ийн хүчилтөрөгч шаардагддаг бол агаарт байгаа хүчилтөрөгчийн хэмжээ 21 % байдгаас ноосыг шатаахад өөрөө унтардаг байна. Европын стандартаар ноос шатамхай чанарын Е зэрэглэлд, нэмэлт зэрэглэлийн s1 (бараг утаагүй), d0 (дөлтэй дусал үүсэхгүй) материалын группд багтдаг байна. Гал түймрийн үед хүмүүс гол төлөв утаанд амьсгал боогдсон, дөлтэй дусалд түлэгдсэн байдаг тул нэмэлт хоёр зэрэглэл тогтоосон байдаг.
Ноосоор хийсэн дулаалгын материал дуу чимээг эрдэс хөвөн дулаалгын материалтай харьцуулахад 21 дицебаллаар илүү бууруулдаг.
Ноос нь формальдегид, диоксид, нитроген, хүхрийн давхар исэл зэрэг бодисуудыг шингэж, саринуулдаг болохыг эрдэмтэд туршилтаар баталсан байдаг. Жишээлбэл:
-  Ноосоор дулаалсан байранд формальдегид оруулахад 7 цагийн дотор хорт хийний 96%-ийг шингээдэг болохыг Токиогийн судалгааны төвд тогтоосон байдаг.
- Германы нэгэн сургуулийн байрны дотор тавилга нь формальдегид хэрэглэсэн шахмал материал байсан бөгөөд формальдегидыг үгүй болгоход 700,0 мянган щвейцари франк шаардагдсан байна. Харин дулаалгын ноосон материал хэрэглэснээр 200,0 мянган щвейцари франк зарцуулсан баримт байдаг байна.
Үүний зэрэгцээ ноос бол жинхэнэ байгалиас гаралтай, байнга нөхөн сэргээгдэж байдаг, өөрөөр хэлбэл бага зардлаар бий болдог хэзээ ч дуусашгүй (хонь байсан цагт) түүхий эд юм.
Хонины ноосон материал нь хэрэглэж дууссаны дараа хаягдахад газрын хөрсөнд шингэж бордоо болон хувирна.
Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэхийн тулд хортон шавьж болон шаталтаас хамгаалах нэмэлт боловсруулалт хийж байна.
Манай орны хот хөдөөд хувийн орон сууц барих ажил эрчимтэй өрнөж байна. Сүүлийн үед Канадын Модон Каркасан Барилгын технологийг нэвтрүүлэх талаар холбогдох байгууллагууд идэвхитэй ажиллаж байна. НҮБ-аас Канадыг хамгийн аюулгүй ба тухтай орон сууц бүхий улс хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Канадын барилгын стандарт нь дэлхийн хэмжээнд өндөр шаардлага хангасанд тооцогддог.
ЗТБХБЯ, Канадын Ойн Аж Ахуй Хөрөнгө Оруулалт Шинэчлэлтийн Агентлаг, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /ШУТИС/ хамтарч 2008 оноос “Канадын Модон Каркасан Барилгын Технологийг Нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Канад модон барилгын дулаан тусгаарлах материалд одоогийн байдлаар шилэн ба эрдэс хөвөн хэрэглэж байна. Дулаалгын ноосон материалыг модон барилгад ашиглахад илүү тохиромжтой гэж үздэг.
Эрс тэс, хүйтэн ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд Канад модон барилгын дулаалгад ноосон материал хэрэглэвэл байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, дулааны хэмнэлттэй, жинхэнэ “ЭКО” орон сууц болно.
Ноосон түүхий эдийн нөөц ихтэй манай орны хувьд ашиглалт багатай ноос болон хялгасаар дулаалгын ноосон материал үйлдвэрлэж барилгад ашиглах бүрэн боломжтой.

DSCF6137 Picture 018

 
ХҮСХХ Эрдмийн зөвлөлийн хурлаа хийлээ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2014 оны 2-р сарын 07, Баасан гариг, 00:00

Хүрээлэнгийн ЭЗ-ийн өргөтгөсөн хуралд Зөвлөлийн гишүүдээс гадна урилгаар АШҮХ-ны дэд ерөнхийлөгч М.Бат-Очир, НМХГ-ын мэргэжилтэн Ч.Туяа нар ирж, хүрээлэнгийн ЭША-ууд  оролцсон.

ЭЗХ дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  1. 1.Хүрээлэнд хэрэгжиж дууссан Шинжлэх ухаан, технологийн төслийн тайлан

“Арьс ширэн түүхий эдийн чанар хамгаалал, дэвшилтэт технологийн судалгаа” сэдэвт төсөл (2011-2013 он).

Илтгэгч: С.Дашбал – Төслийн удирдагч, ХҮСХХ-гийн АШҮСТ-ийн ЭШАА, доктор (Ph.D), МУ-ын зөвлөх инженер.

  1. 2.Хүрээлэнд хэрэгжиж байгаа Инновацийн төслийн ажлын явц

     “Дулааны боловсруулалтаар нэхээсгүй шинэ материал үйлдвэрлэх, технологи, тоног төхөөрөмж” нэртэй инновацийн төсөл (2012-2014 он)

Илтгэгч: Ц.Дэнсмаа – Төслийн удирдагч, ХҮСХХ-ийн Ноос судлалын төвийн захирал, МУ-ын зөвлөх инженер.

  1. 3.Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн 2013 оны ажлын тайлан, 2014 онд хийх ажлын төлөвлөгөө

Илтгэгч: М.Мөнхбат – ХҮСХХ-гийн Захирал, доктор (Ph.D), МУ-ын зөвлөх инженер.

Хурлаас ХҮСХХүрээлэнгийн 2013 оны ажлын тайланд хангалттай гэсэн үнэлгээг өгч, 2014 ондоо илүү амжилттай ажиллахыг үүрэг болгосон ба хэрэгжүүлж буй инновацийн төслүүдийн явцыг сайн гэж үнэлэн амжилттай хэрэгжүүлж дуусгахыг төслийн удирдагч нарт даалган, дуусаж буй ШУТ-ийн төслийн даалгаврыг бүрэн биелүүлсэн гэж үзэв.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 25-с 7

Харилцах хаяг

con_address
Чингисийн өргөн чөлөө
Хан-Уул дүүрэг.
2 хороо
Монгол улс
Улаанбаатар хот 17032

emailButton
rdili_mn@yahoo.com
con_tel
976-11-341017
con_fax
976-11-341017

Web www.rdili.gov.mn

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр26
mod_vvisit_counterӨчигдөр52
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт294
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт601
mod_vvisit_counterЭнэ сард2099
mod_vvisit_counterӨнгөрсөн сард5691
mod_vvisit_counterБүгд259314
6.jpg